Where history meets flavor
УРУХАН Кофе шопд тавтай морилно уу!
Нүүдэлчдийн хэв маягийг мэдрээрэй
Урухан кофе шоп уламжлалт болон орчин үеийн хэв маягийг хослуулсан хотын төвд байрлах takeaway буюу авч явах зориулалттай кофе шоп юм. Хэдий takeaway кофе шоп ч гэсэн тухлаг орчинд кофе уунгаа монгол гэрийн цонхоор хотын хөдөлгөөнийг ширтэн суух нь танд тайвшралыг мэдрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Та манайхаар үйлчлүүлэхдээ зөвхөн кофе уухаас гадна өөртөө эсвэл хайртай дотны хүмүүсдээ Урухан брэндийн бүтээгдэхүүнүүдээс сонгон нэмэлтээр хүссэн зураг, үг болон лого хэвлүүлэн авч бэлэглэх боломжтой.
Бидний хосгүй консепц
Яагаад Монгол гэр, тэр дундаа цомцог гэр хотын төвд байж болохгүй гэж? Бид уламжлалт өнгө төрхийг үндсэн консепцоо болгон цомцог гэр дотор улирал харгалзахгүйгээр ажиллах боломжтой кофе шопыг бүтээлээ. Үүднээс орж ирэхэд л модны үнэр, дулаан шар гэрэл, цэлгэр том цонх танд тав тухтай мэдрэмжийг өгөх болно. Монгол гэр дотор тухлан суунгаа итали эспрессо машинаас гарсан кофег шимтэн ууж уламжлалт амттангуудаас амталмаар байвал Урухан кофе шопыг зориорой. Мөн түүнчлэн манай кофе шопын хамгийн сонирхол татахуйц хэсэг бол DIY буюу гар аргаар кофе нэрэх булан юм. Гараар нэрэх олон хэрэгслүүд дундаас та өөрт таалагдсаныгаа сонгон манай бариста нарын тусламжтайгаар кофегоо нэрж кофены тод амтуудыг мэдрээрэй.
Манай кофе
Урухан кофе шоп нь Италийн Сан Марко брэндийн эспрессо машиныг хэрэглэдэг ба Италийн эспрессо машин үйлдвэрлэгчид дундаа анхдагч болон тэргүүлэгчдийн эгнээнд ордог брэнд юм. Харин кофены хувьд бид мөн адил Италийн кофены зах зээлийн тэргүүлэгчдийн нэг Сегафредо Занеттигийн үрлэн кофег ашигладаг. Сегафредо Занетти нь кофег тарьж ургуулахаас эхлээд үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагыг хариуцдаг цөөхөн үйлдвэрлэгчдийн нэг юм.
Урухан Кофе Шопын талаар
Урухан кофе шоп нь монгол гэр дотор байрлах өвөрмөц шийдэлтэй кофе шоп ба зөвхөн амтат уух зүйлсээс гадна та бүгд уламжлалт өнгө төрхтэй бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдээс сонгон өөртөө болон дотны нэгэндээ авах боломжтой.